ХОНЬ - (3/21-4/19)
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаа төрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн.
ҮХЭР - (4/20-5/20)
Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүтээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой өдөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно.
ИХЭР - (5/21-6/21)
Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ.
АРСЛАН - (7/23-8/22)
Танин мэдэхүйн бэлэгдэлт өдөр. Гэр орноосоо хол бүү яв. Ойр дотны хүмүүсээ баярлуул. Хэрвээ та өнөөдөр хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг амлавал заавал биелүүлэхийг хичээ. Амрагтаа хайр халамжаа үзүүл.
ОХИН - (8/23-9/22)
Хүнд өдөр тул бүхий л чухап ажлыг хойшлжуулж, амар тайван байхыг хичээ. Машин тэрэг барихдаа болгоомжтой бай. Оюуны хөдөлмөр эрхлэгчид тэр дундаа судалгаа шинжилгээний ажилтнууд, зохиолч, яруу найрагчид бүтээл арвинтай байна.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Танин мэдэхүйн бэлэгдэл өдөр. Гэр орноосоо хол бүү яв. Ойр дотны хүмүүсээ баярлуул. Хэрвээ та өнөөдөр хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг амлавал заавал биелүүлэхийг хичээ. Амрагтаа хайр халамжаа үзүүл.
НУМ - (11/22-12/21)
Өдрийг гэр бүлдээ зориулна. Энэ өдөр нь засвар хийх, барилга байшин барих, орон гэрээ янзлахад ээлтэй. Ганц бие хүнийг романтик учрал хүлээж байна. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдлаас сэргийл.
МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр та болгоомжтой байх юм бол ашигтай. Бодлогогүй, гэнэтийн шийдвэрээс өөртөө заналхийлнэ. Хэдийгээр тодорхой харагдах саад бэрхшээл үгүй боловч бүгдийг урьдчилан төлөвлө. Нөхцөл байдлыг зөв харж цэгнэж чадвал амжилтад хүрнэ.
БУМБА - (1/20-2/18)
Ирээдүйгээ төлөвлөх, далд нууц байгаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд сайн өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна. Бусдад бэлэг өгч, өглөг буян үйлдвэл амжилтад хүрнэ.
ЗАГАС - (2/19-3/20)
Амар амгалангийн өдөр. Хүмүүсийн сэтгэлгээнд философич хандлага ноёрхоно. Амьдралын мөн чанарт нэвтрэхийг хүсвэл бясалгал хийх, эзотерик ном зохиол унш. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, өр төлбөрөө барагдуулахад сайн.