04.29

Х.Бадамгэрэл: Таны мөрөөдлийг та л амьдруулж, бүтээж чадна


Топ модель Х.Бадамгэрэл ЕБС-ийн сурагч байсан үеийнхээ зургийг цахим найзууддаа сонирхуулсан байна. Мөн тэрбээр "10 жилээ төгсөж байхдаа ийм охин байжээ. Булцгар охин. Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Тэр үед загварын дамжаанд яваад өөртөө анхаарч, зөв авч явж сурах гээд л эхэлж байх үед сургуулийн зарим багш, сурагчид маань аальгүй боллоо гээд л элдэвлэдэг байж билээ. Уруулаа өнгөлөөд очихоор аальгүй, үсээ аятайхан янзлаад ороогоод очихоор аальгүй болчихно кккк. Тэр үед загвар гэдгийг тийм л өнгөц, өрөөсгөлөөр ойлгож туйлширдаг байж дээ. Тэгтэл тэгээд тууштай байж зорилгодоо тэмүүлсний үр дүн гарсандаа гарсан гэж. Тиймээс бусдын үгээр мөрөөдөл зорилгоо бүү устгуулаарай. Таны мөрөөдлийг та л амьдруулж, бүтээж чадна" хэмээн урмын үг хайрласан байна.