05.01
ЛеБрон Жэймс айлд “зочлох” дуртай
Кливлэндийн “Морин цэргүүд”-ийн лидер ЛеБрон Жэймс плэй-оффт өрсөлдөгч багийнхаа талбайд зочлон тоглохдоо таашаал авдаг гэдгээ өгүүлжээ.
“Надад айлын талбайд, хөгжөөн дэмжигчдийнх нь уухайн дор тоглох таалагддаг. Өөрийн талбайдаа тоглох сайхан л даа, би багийнхаа хөгжөөн дэмжигчдэд хайртай. Гэхдээ л өрсөлдөгчийнхөө талбайд тоглох нь надад таалагддаг юм. Та бүхэнд этгээд сонсогдож байгаа байх л даа... энэ бүхэн...
Намайг доош хийсэн үгс, манай багийнхны эсрэг бүхэл бүтэн хот, муж тэр чигээрээ сөрөн зогсож байгаа гэдгийг мэдрэх нь надад таалагддаг, намайг илүүтэйгээр хурцалж өгдөг юм” хэмээн “Хаан” Жэймс ярьсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn