БНСУ-д уран бүтээлээ туурвиж байсан С.Гантогоо эх орондоо ирж "Яг түүн шиг" шоунд оролцож байгаа билээ. Тэрбээр тус шоуны тав дахь дугаарын ялагч болсон юм. Ялагч болсныхоо дараа С.Гантогоо өөрийн цахим хуудаснаа "Үзэгчдийн суудалд ээж минь байсан болохоор би хүчтэй байсан юм шүү манайхаан. Мэдээж бас та бүхний алга ташилт надад гайхалтай энерги, урам өгсөн шүү. Баярлалаа. Нулимс дуслуулан байж хүүгээ дэмжиж байсан гэнэ миний хайртай ээж. Хайртай шүү хүү нь. Миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүст дахин дахин баярлаж байна. Бүгдэд нь хайртай шүү" хэмээн бичжээ.