05.01

Танилц: Өнөөдрөөс нэмэгдэж буй татварууд


ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Өөрөөр хэлбэл энэ онд долоон төрлийн татвар нэмэхээр болсон юм. Эдгээр татваруудын зарим нь тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн хэрэгжих гэж байна. Хэдийгээр зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс ч тавьж буй ч тодорхой шийдгүй байна. Ингээд маргаашнаас нэмэгдэх татваруудыг танилцуулъя.

 -Хадгаламжийн хүүгийн орлого:

  Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н

 -Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна

 -Импортын тамхи:

  Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н

  Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

 -Автомашины онцгой албан татвар:

  Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын нэгэн.

 Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

Б.Анир