05.03

МУГЖ А.Долгор Б.Халиуны үзүүлбэрийг магтжээ

 "Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын дугаарт оролцож буй дуучин Б.Халиун тав дахь үзүүлбэртээ Diva Plavaguna-г тайзнаа амилуулсан билээ. Тэгвэл  МУАЖ А.Долгор түүний үзүүлбэрийг ихэд үнэлсэн гэнэ. Энэ тухай Б.Халиун "МУАЖ дуучин Долгор эгч утасны дугаарыг минь хайж олоод надад маш их урам зориг хайрлаж, магтлаа. Тав дахь дугаар Diva Plavaguna-гийн маш том аринаас авч найруулсан их хэцүү дууг мундаг дууллаа. Би байсан бол ямар хэцүү дуу байсныг тайлбарлах байлаа гэлээ. Энэ мундаг мэргэжлийн агуу том дуучин хүнээр ингэж магтуулж, сэтгэлд нь хүрнэ гэж би чинь зүүдлээ ч үгүй явлаа. Маш их урам зориг хайрласан МУАЖ Долгор эгчдээ гүнээ талархъя. Улам их хичээнэ ээ" хэмээн цахим хуудастаа бичжээ.