05.03

Жаден Смит улаан хивсний ёслолд тайрсан үсээ барьж ирэв

Холливудын жүжигчин Уилл Смит сарын өмнө хүү Жаден Смитийн үсийг тайрч байгаа бичлэгээ цахим хуудастаа нийтэлж байсан билээ. Тэгвэл Жаден Смит өөрийн үснээсээ салахыг огт хүсээгүй бололтой. Учир нь тэрбээр “Met Gala”-гийн улаан хивсний ёслолд  оролцохдоо өөрийнхөө тайрсан үсээ барьж ирсэн бөгөөд “Миний биеийн нэг хэсэг. Би энэ үсээ хэзээ ч хаяхгүй” гэсэн байна.