Дуучин Маралжингоо тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "Тун удахгүй тоглолтын мэдээлэл хүргэх болно. Сонсогч та бүхэндээ гайхалтай сайхан үдшийг бэлэглэхээр тун чиг завгүй ажиллаж байна. Миний бие олон жил дотроо бодож төлөвлөж, хүсч мөрөөдөж явсан уран бүтээлийн тоглолтоо тун удахгүй хүргэх гэж байна. Уран бүтээлчийн хувьд яг энэ үед л тоглолтоо хийх нь тохиромжтой гэж бодлоо. Учир нь уран бүтээлийн хайгуулаа одоог хүртэл үргэлжлүүлж, шинэ содон мэдрэмжийг та бүхэндээ хүргэхээр зорьж явна. Миний ертөнцийн эгшиг хэмнэлийг мэдрэх тэр гайхалтай үдшээр тун удахгүй уулзъя!" хэмээн бичжээ.