05.03

Виктория Бекхэм охинтойгоо хамт нөхөртөө төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв


Нэрт хөлбөмбөгч асан Дэвид Бекхэм өчигдөр 42 нас хүрчээ. Түүний эхнэр Виктория Бекхэм охин Харперийнхаа хамтаар өвөрмөц нэгэн баярын мэндчилгээг хүргэсэн байна.
Виктория, Харпер хоёр үнсэлт нисгэж буй гэрэл зургаа "Төрсөн өдрийн мэндийг хүргэе, аав аа! Чиний хамгийн ойр дотны, хайртай охидоос чинь... Бид чамдаа маш их хайртай шүү. Олон олон үнсэлтийг ээжээс болон Харпераас" гэсэн үгсийн хамт Инстаграм хуудсандаа нийтэлжээ.