Америкийн боксчин Флойд Мэйвезер (Floyd Mayweather jr.) 12 раундтай тулаанд шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр 118-110, 116-112, 116-112 харьцаатайгаар Филиппиний Мэнни Пакьяог (Manny Pacquiao) яллаа. Лас-Вегас хотын MGM Grand цэнгээний цогцолборт энэ тулаан өнгөрсөн ням гарагт болсон юм. “Зууны тулаан” гэж нэрлэгдсэн тус тулаан “MGM Grand Garden Arena” гэх 16 мянга 800 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тулааны ялагч Флойд Мэйвезер тэмцээний шагналд 120 000 000 доллар авсан бол Пакьяо 80 000 000 доллартай үлджээ.
С.ТУУЛ