05.04

А.Хишигдалай С.Гантогоог тарагтай боовоор дайлна


“Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин А.Хишигдалай С.Гантогоог тарагтай боовоор дайлах гэнэ. Тодруулбал Channel 11 сувгаар үзэгчдэд хүрдэг “Тарагтай боов” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор С.Гантогоо уригдан оролцох гэнэ.
А.Хишигдалай түүнийг "бүсгүйчүүдийн хайрыг булаасан Гантогоо" хэмээн тодотгожээ. Нэвтрүүлгийн зарыг сонссон үзэгч бүсгүйчүүд хэзээ, хэдэн цагаас гарахыг нь ихэд сонирхон тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Тус дугаар дуучин бүсгүйн экс амраг А.Гантулгыг урьж оролцуулсан дугаараас илүү үзэгчдийн сонирхлыг татах нь дамжиггүй бизээ.
Шоуны тав дахь дугаарт “Жими жими” дуугаар С.Гантогоо ялагч болсон бол дуучин А.Хишигдалай Селен Дионыг дуурайж ялагч болсон билээ.

Б.ОЮУН
Эх сурвалж: www.zone.mn