"Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" цувралын од Иан Сомерхолдер, “Бүрэнхий” киноны жүжигчин Никки Рид нар өнгөрсөн 2015 онд хуримаа хийсэн билээ. Тэгвэл залуу хос энэ онд анхны хүүхдээ өлгийдөж авах гэнэ. Ийнхүү цус сорогчийн тухай алдартай хоёр цувралаас нийлсэн хос шинэ хүнээ өлгийдөж авахаар ихэд хөл хөөртэй байгаагаа цахим хуудсаараа фэнүүдтэйгээ хуваалцсан байна.