05.06

Б.Баттүшиг “Токио 2020” олимпийн багийг ахална


Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдын ажлын төлөвлөгөөг гаргажээ. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар мэдээлэл хийлээ. Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдыни ажлын төлөвлөгөөг гаргажээ. Энэ талаар өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар мэдээлэл хийлээ. Тэрбээр “МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио 2020” Олимпийн багийн ахлагчаар сонгогдлоо. Мөн Хакүхо М.Даваажаргал аварга Олимпийн элчээр томилогдсон. “Токио 2020” олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бэйсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бид шинэ төрлүүдийг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд спорт авиралтын төрлөөр тэмцээн зохион байгуулахаар болсон. Тэмцээн тавдугаар сарын 20-ндболно. МҮОХ ирэх олимпийн цикльд тамирчдыг илүү өрсөлдөөн гаргаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байх, идэвхи чармайлтыг дэмжих үүднээс сар бүрийн шилдэг тамирчин шалгаруулахаар ажиллаж байгаа” гэв.