“Лхам Анугоо” компанийн захирал У.Анударь хэмээх энэ бүсгүйг хүмүүс “Сахиулсан тэнгэр” киноны продюсер гэдгээр нь таньдаг болсон билээ. Даргын зөөлөн суудалд тухалж, урлагаас хөндийрөөд байсан жүжигчин Н.Оргилыг киноныхоо гол дүрд тоглуулж чадсан сэргэлэн бүсгүй.
Тэрбээр тун удахгүй “Сахиулсан тэнгэр” киногоо Хятадын төлбөртэй телевизүүдээр гаргахаар гэрээ хэлэлцээр хийчихсэн яваа гэсэн. Киноныхоо гол дүрд тоглосноос хойш уран бүтээлээсээ ч илүү олны анхаарлын төвд байх болсон У.Анударь саяхан нэгэн туршилтанд оржээ. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэгч Нямбаа түүнтэй “болзонгоо” бяцхан туршилт хийснээ реклам болгон олон нийтийн сүлжээгээр цацжээ.
Ингээд л продюсер бүсгүй өөрөө ч мэдэлгүй рекламанд тоглочихож. Дашрамд сонирхуулахад, Анударь тавилгын үйлдвэрээ нээж, мэдрэгчтэй тавилгын технологийн Монголдоо оруулж ирэхээр тун завгүй ажиллаж байгаа гэсэн шүү.