05.08

“Royal De beauty” Nail art салон нээлтээ хийлээ


Нөхөн сэргээх арьс гоо заслын “Royal De beauty” эмнэлэг байгуулагдаад хоёр жил өнгөрч байгаа ч хэдийнэ үйлчлүүлэгчдийн танил болж чаджээ. Энэхүү эмнэлгийн хамт олон зургаа дахь салбараа энэ сарын 7-нд “Олимп” хотхонд “Royal De beauty” nail art буюу хумсны салоноо нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд “Royal De beauty” эмнэлгийн хамт олон, хүндэт зочид оролцож, урлаг соёлынхон ая дуугаа өргөсөн юм. Морин хуурын уянгалаг аялгуугаар нээлтээ хийсэн энэхүү үйл ажиллагаа тун чиг олон хүнийг баярлуулсан юм. Тодруулбал, хүндэт зочдоос хоёр нь тус салоноор 300 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэх эрх хожсон бол Nail art салоны нээлтийн үеэр зочдоос эхний арван хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн билээ.
Нар ээсэн амралтын өдөр болсон Nail art салоны нээлтэд жүжигчин Б.Гэрэлчулуун тэргүүтэй урлагийн сайхан бүсгүйчүүд, “MNTM”-ийн шилдэг оролцогчдын нэг модель Э.Оюунбилэг нарын загварын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл ч бас хүрэлцэн ирсэн юм. Гоо сайхан гэдэг нь зөвхөн бүсгүйчүүдэд хамаатай бус гэдгийг хүрэлцэн ирсэн зочдын нэлээд хэсгийг эрчүүд эзэлж байснаас харж болно.
“Royal De beauty” эмнэлгийн зургаа дахь салбар болох Nail art салоныг хатагтай Б.Уянга удирдаж ажиллуулах аж. Зургаа дахь салбарын нээлтийн туузыг “Royal De beauty” компанийн захирал хатагтай У.Золзаяа, “Royal De beauty” эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Мөнхчимэг, “Royal De beauty” эмнэлгийн маркетингийн менежер Д.Сэлэнгэ болон шинэ салбарыг удирдах хатагтай Б.Уянга нар хайчиллаа.
Салоны нээлтийн үеэр “Royal De beauty” компанийн захирал хатагтай У.Золзаяа “Royal De beauty” Nail art нь маникюр, педикюр, гоо сайхны массаж бүх л төрлийн вакс болон хөмсөг уруул шивэх мөн уруулын контур гээд бүсгүйчүүдэд хэрэгтэй, шаардлагатай гоо сайхны үйлчилгээг цогцоор нь бүрдүүлж өгсөн. Зааландаа зургаа, VIP өрөөндөө гурав, маникюрын өрөөндөө хоёр, гоо сайхны өрөөндөө нэг гээд 12 хүнд зэрэг үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Манайх бүх л үйлчилгээндээ Америк, Солонгос, Япон улсын улсдаа төдийгүй дэлхийд нийтэд танигдсан химийн бүтээгдэхүүн ороогүй чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг” хэмээн онцолсон юм.
Зургаан салбар бүхий гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг “Royal De beauty” компанийг У.Золзаяа хэмээх залуухан, чадварлаг хатагтай удирддагийг шинэ салбарын нээлтийн үеэр мэдсэндээ ихэд олзуурхсаныг нуух юун. Түүний хувьд бизнес эрхэлдэг хатагтай нарын тоонд хэдийнэ багтаж, “Эрхэмсэг гоо үзэсгэлэнг хамтдаа бүтээцгээе” хэмээн бүсгүйчүүддээ сэтгэл хангалуун уриалж байгаа юм. Түүнчлэн Nail art салоны нээлтэд дуучин П.Баярцэнгэл ёодлоор бэлэг барьж, цоо шинэхэн уран бүтээлээсээ хуваалцлаа. Мөн рок попын залуухан дуэт болох дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар хүрэлцэн ирсэн зочдыг доргиогоод амжсан шүү. Ингээд Nail art салоны нээлтийн үеэр хийсэн фото сурвалжилгыг хүргэе.

П.СУВД