05.08

Илүүдэл үснээсээ хэрхэн салах вэ


Гоо сайхандаа анхаардаг эмэгтэйчүүдийн санааг зовоодог нэгэн зүйл хөл, гар дээрх илүүдэл үс юм. Хөл гарныхаа илүүдэл үснээсээ санаа зовсоор л байна уу? Химийн бодис ашиглахгүйгээр, гэртээ хэрхэн хөл гарныхаа илүүдэл үсийг цайруулах аргуудыг зөвхөн танд хүргэж байна. 

1.Лемон, зөгийн балны хольц: 
- Лемоны шүүсийг зөгийн балтай хольж илүүдэл үстэй хэсэгтээ түрхэнэ. Уг түрхлэгээ 20 минут байлгасны дараа угаана. Таны арьсанд ямар ч харшил үүсгэхгүй тул, хэдэн ч удаа ийм маскыг хөл, гарандаа тавьж болно. 
2.    Улаан лоолын маск:       
-  Улаан лоолыг зүсэж, хэрчээд илүүдэл үстэй хэсэгтээ 5-10 минут тавина. Мэдээж хэрэг, таны үсний өнгөнөөс шалтгаалан, үр дүн нь харагдана. Доод тал нь 2-3 удаа давтах хэрэгтэй. 
3.    Нар: 
- Өндөр хувьтай нарнаас хамгаалах тосыг хөл, гар, нуруундаа түрхээд наранд гарна. Тун удахгүй танд илүүдэл үс хусагч тоснууд хэрэгггүй болох вий. 
 4. Гурилан маск: 
  - Нүүрэн дэх илүүдэл үсийг цайруулах нь илүү өнгөлөг цэвэрхэн харагдуулдаг. 
  Бага хэмжээний гурилыг устай хольж, зуурмагаа нүүрний сахал зэрэг үсэрхэг хэсэгтээ тавьж цайруулах болно. 
5. Лемон болон тарагны маск: 
 - Мөн л нүүрэндээ тавих маск бөгөөд уг маскыг апельсины хатсан хальс, лемоны багахан    шүүс, бага хэмжээний тарагийг хольж бэлтгэнэ. 15-20 минут байлгасны дараагаар угаана. Илүү үр дүнд хүрэхийн тулд маскаа олон удаа тавина.