05.08

”Гэрэл зурагчин” Гэгээ


Жүжигчин, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун буюу Гэгээ "Royal De beauty" эмнэлгийн нүүр царай болоод багагүй хугацаа өнгөрүүлж байгаа билээ. Гоо сайхандаа хэрхэн анхаарч байгаа тухайгаа "Фэйсбүүк" Live-аар бүсгүйчүүдэд сонирхуулах дуртай тэрбээр гоо үзэсгэлэнгээ даатгадаг эмнэлгийнхээ зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм билээ. Тэрбээр "Royal De beauty" эмнэлгийн зургаа дахь салбарын нээлтэд хүндэт зочноор уригдсан ч утсаараа зураг аваад тун ч завгүй харагдсан. Тиймдээ ч Гэгээ мэргэжлээ солиод гэрэл зурагчин болоо юу гэж андуурахаар байна лээ шүү. Түүнчлэн бусдын зургийг авахын зэрэгцээ өөрөө ч сэлфидээд амжих юм билээ.