05.11

Айзейя Томас торгуулав


"Бостон Селтикс"-ийн лидер Айзейя Томас үзэгчтэй бүдүүлэг харьцсаныхаа төлөө 25 мянган доллараар торгуулахаар болжээ. Плэй-оффын хоёрдугаар шатны "Вашингтон Уизардс"-тай хийж буй цувралын гуравдахь тоглолтын үеэр өөрийг нь хэл амаар доромжлоод салахгүй байсан нэгэн үзэгчид "Би чамайг нам цохино гэдгийг чи мэдэж байгаа биз дээ" гэж хэлснийхээ төлөө ийнхүү шийтгэл амссан байна.