Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-MN мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран “Энержи Монголиа-2017” олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
-MN мэдээллийн төвд 11.30 цагаас “Лакшири хаус энд рийл эстэйт”, “Хос багана” ХХК-ийн холбогдох орон сууцанд захиалга өгч хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандлаа. Тус компаниуд иргэдэд 7 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.
-MN мэдээллийн төвд 12.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарын оффшорын талаар Ард түмний онц түр зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун мэдэгдэл хийнэ.
-11.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
-14.00 цагаас Соёлын төв өргөөнд "Хөгжлийн хөтөч" оюутны чуулга уулзалт болно.