Модель Нора бусдыг гадаад үзэмжээр нь өөлөгсдөд хатуухан үг чулуудаад авчээ. Тэрбээр "Ер нь normal эрүүл биетэй хүмүүсийг тураал араг ясаар дуудаад байдаг хүмүүс ихэхдээ өөрсдөө жингийн илүүдэлтэй байдаг. Зөв хооллолт болон эрүүл амьдралын хэвшил мэдлэг ядмаг. Өөрийнхөө биеийг яг хогийн сав шиг болгочихсон. Түүнээсээ болоод бүр нүүр нь хавдаад наснаасаа 10 нас хөгшин харагддаг. Тэрийгээ нүнжиг гэж одоо хүртэл бодож явдаг. Бас биед нь таарах харвин өөхийг нь халхлах хувцсыг л өмсдөг. (ихэнх нь сул бараан + 10 нас овортой болгочихдог) Тийм болохоор бусдыг үргэлж гадаад үзэмжээр бие галбираар шүүж шүүмжилж, өөрийнхөө доторх тэр өрөвдөлтэй хоосон хэсгээ нөхөхийг хичээдэг ч мэдээж хэзээ ч чадахгүй. Тийм болохоор бусдын гоо сайхан аз жаргалд атаархаж сухаар өөрийгөө өөрчил хонгор минь.амьдрал богинохон" хэмээсэн байна.