05.16

Х.Бадамгэрэл: Нэгнийхээ мууг үзэх гэж улайрахын оронд тус болохыг илүү хичээгээсэй


Топ модель Х.Бадамгэрэл бусдыг шүүмжлэхийн оронд тусламжийн гараа сунгаж байхыг уриалжээ. Тэрбээр "Бид ихэнх цагийг бусдад анхаарал хандуулж бусдыг шүүж бусдын асуудалд оролцож, бусдын сайн сайхан болж бүтэж байгаа амьдралд атаархан хорсож, илүүц үг хэлж, үйлдэж өнгөрүүлэх юм. Нэг нэгнийхээ мууг үзэх гэж улайрахын оронд нэг нэгэндээ дэм тус болохыг илүү хичээгээсэй. Ирээдүйд нэг л өдөр бусдад тусалсан тус чинь таны сэтгэлийг дүүргэх болно. Үр хүүхдүүддээ зөв сайхан, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун байж болох ирээдүйг үлдээх юм шүү. Нэгийг бодож хоёрыг тунгаагаарай" гэжээ.