Өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн хүмүүжигч тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайрч, амь насыг нь хохироогоод зугтаасан хэрэг гарсан. Хэрэг гарсан даруйд ялтныг олж баривчилсан билээ. Түүнийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч байгаа аж.
Хуулиар бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй ялтнуудыг шаардлага хангасан нөхцөлд ангийн даргын тушаалаар жолоочоор ажиллуулж болдог бөгөөд уг журмаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан нэгэн байжээ.
Дашрамд сонирхуулахад, улсын хэмжээнд хорих ангиудад нийт 40 гаруй ялтан машин барьж байгаа аж. Үүнээс 16 нь алба хаагчдыг зөөвөрлөх, хуяглан хүргэх зэрэг үйлчилгээний автомашины жолооч нар гэнэ. Алба хаагчдын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг бодсон ч жолоочоор ялтан хүнийг ажиллуулах нь туйлын зохимжгүй юм