05.17

Нара: Байгаагаар нь таньж мэдэхийг хүссэн болохоос хэний ч сонголтод нөлөөлөх гэсэнгүй


Дуучин Нара Ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдэд хандан гэр бүлээ танилцуулах саналыг цахим хуудсаараа дамжуулан тавьсан. Гэсэн ч түүний энэ саналыг зарим нэгэн нь пи ар гэж ойлгосон бөгөөд ихэд таагүй хүлээж авсан гэнэ. Тиймдээ ч дуучин бүсгүй багагүй бухимдсан бололтой. Тэрбээр "Монголчууд аа бидний дайсан бол хужаагаас илүүтэй бидний өөрсдийн мунхаг харанхуй муйхар энэ доорх коммент дээрх шиг хүн чанаргүй ёс суртахуунгүй байдал шүү.  Бидний монгол ухаан ийм уландаа гишгэгдчихсэн мунхаг ухаан гэж би огт бодохгүй байна. Хоёр хүний дунд тавьсан асуудал цаашаа өчнөөн зүйлээр үргэлжлэх зүйл дээр ойворгон увайгүй байдлаар хандаж, хүний гэмгүй үр рүү хүртэл элдэв бусаар дайрагч ийм монгол ухаан гэж байхгүй гэж бодож байна. Хүн хүнд л сайн муу зүйлс бий! Зүгээр л байгаагаар нь таньж мэдэхийг хүссэн болохоос хэний ч сонголтод нөлөөлөх гэсэнгүй. Төрийн тэргүүнээ байгаагаар нь таньж мэдээд сонгоё гэхийн оронд өчүүхэн хувалзны сэтгэлээр дайрч гутааж байгаа хөөрхийлөлтэй хүмүүсийг бурхан ивээг л гэе дээ эцэст нь" хэмээн цахим хуудастаа дараах зургийг нийтэлжээ.