МУГЖ Т.Баясгалан уран бүтээлээ завсарлаад бгагагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл саяхан тэрбээр тайзнаас үзэгч, сонсогчидтойгоо уулзжээ. Тодруулбал, тэрбээр хөтлөгч П.Анужингийн “Эрүүлд хүрэх зам их энгийн” номын нээлтэд оролцож, ая дуугаа өргөсөн аж. Тиймдээ ч П.Анужин "Ном тойрсон яриа болоод зорьж ирсэн түмнийхээ сэтгэлийн ая данг тэнцүүлэн хөглөж, уяраан дэвтээж, тэртээ холоос энэ л өдрийг зорин ирсэн эрхэмсэг бүсгүй, МУГЖ Т.Баясгаландаа чин сэтгэлээсээ талархаж байна. Алтан тайз хийгээд ард түмэндээ хичнээн хүндэтгэлтэй хандах түүний сэтгэлийг ойроос мэдрэн ихэд бахархлаа" хэмээсэн байна.