05.19

Нара элдэв сэтгэгдэл бичигсэдтэй тэмцэнэ


Дуучин Нара цахим хуудсанд аувийн амьдралынх нь талаар нь элдэв сэтгэгдэл бичигсэдтэй "дайн" зарлахаар болжээ.  Тэрбээр хүүтэйгээ хамт авахуулсан зургаа нийтлээд "Ээж хүү хоёр хотын гудамжаараа зөндөө гоё алхаад нам зугаалав. Сайхан цаг ирж байна даа. Энэ зургийг ах дүү, найз нөхөд, хүү бид хоёрыг дэмжиж хайрладаг хүмүүст зориулав. Жич: Үр хүүхдийн минь доор элдэв доромж коммент бичсэн хүнийг цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгнө шүү!" хэмээн анхааруулжээ. Түүний анхааруулгыг цахим найзууд нь ихэд дэмжиж, "Зөв үрээ хамгаалаарай, зарим комментыг уншихаар өмнөөс чинь уур хүрээд байдаг юм", "Эх хүн үрээ шувууны сүүдрээс ч харамладаг юм!" хэмээн урам өгчээ.