05.19

Их аварга Д.Дагвадорж Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охинд байр бэлэглэнэ

Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав өдгөө Дархан-Уул аймагт нийтийн байранд амьдардаг байна. Тэдэнд сүмогийн хх аварга Асашёорюү Д.Дагвадорж хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа цахим хуудсаараа хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа “Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнэ ээ!”  гээд "Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай!" хэмээжээ.