05.20

Гуалиг бэлхүүстэй харагдах нууцууд

Илүүдэл жинтэй хэрнээ байгаа байдлаасаа нарийхан гуалиг харагдуулах нууцаас дэлгэж байна. Сонирхоод үзээрэй.

1. Яг таарсан хувцас өмсөх
Ихэнх эмэгтэйчүүд хэтэрхий бариу, биеэ барьсан хувцас өмссөнөөр нарийхан, туранхай харагдана гэж боддог. Тэгвэл үнэн хэрэгтээ өөрийн тань биед яг таарсан, зөв хэлбэртэй хувцсыг өмссөнөөр хамгийн сайхан харагдах боломжийг бий болгодог юм байна.

2. Хөхний даруулга их хэрэгтэй шүү
Яг сайхан таарсан, зөв хэлбэртэй хөхний даруулга цээжийг чинь өргөж гэдэсний илүү өөхийг чангалж, сайхан харагдахад тусална. Харин хөхний даруулга тань хэтэрхий бариу, чанга байснаар нурууны өөхийг энд тэндээс нь шахаж, товойлгож харагдуулдаг.

3. Хуниастай өмд өндөр, нарийхан харагдуулна
Жинсэн өмд  бага зэргийн мярайлаг, гуя болон гэдэс хэсгээрээ таргалсан эмэгтэйчүүдэд тийм ч тохиромжтой хувцас биш гэдгийг загварынхан хэлж байна. Тиймээс бараан, хар өнгийн хуниастай өмдийг сонгохыг зөвлөж байна. Учир нь бараан, хар өнгийн хуниастай өмд нь хөлийг илүү урт, нарийхан харагдуулдаг юм байна.

4. Босоо, шулуун хэлбэртэй юбка өмсч болно
Юбканы хувьд хуниас нугалаастайгаас татгалзаж шулуун, босоо судалтайг нь сонгох хэрэгтэй. Өнгөний хувьд үнсэн саарал, тэнгисийн цэнхэр, гүн ногоон, шоколадан бор байх хэрэгтэй. Юун түрүүнд хар өнгө рүү битгий гүйгээрэй.

5. Өндөр өсгийт
Хэрвээ гоолиг, туранхай харагдахыг хүсч байгаа л бол намхан гуталнаас татгалз. Өндөр өсгийт өмссөнөөр биеийнхээ хамаг жинг дээд хэсэгтээ хурааж, биеэ чангалаад байдаг бол аль болох гэгээлэг өнгийн, чимэглэл, шигтгээ ихтэй өсгийт бусдын харцыг өөр дээр чинь булааж цээжин биеийн тань өөг далдлах болно. Мөн бүдүүн шилбэ, том шагайны ястай бол шилбэ гарсан мөн шагай хэсгээрээ оосор бүчтэй гутал өмсөх хэрэггүй шүү.

6. Биеийн тань аль нэг хэсэгт бондойж гараад байна уу
Биеийнхээ сайхан хэсгүүдийг тодруулах үед өнөөх бонгорууд алга болно. Тухайлбал, зах хэсгээрээ сонирхолтой ухлаадастай цамц, даашинз нь таны хүзүүний уртыг эсвэл тэгш сайхан мөрийг тань илүү тодотгож, ардаа жижиг эсвэл товгор оёдолтой халаастай өмд нь хавтгай, жижиг өгзөгийг том харагдуулдаг.

7. Чимэглэл ихтэй, хуниастай цамц сонгоорой
Ихэнх  бүсгүйчүүд чимэглэлтэй цамц, даашинз өмсвөл улам мяраатай харагдана гэж итгэсэндээ болж өгвөл цулгай загварыг сонгодог. Үнэн хэрэгтээ цулгай загвар цээжийг илүү том харагдуулдаг юм билээ. Харин ханцуй хэсгээрээ бага зэрэг хуниастай, энгэртээ шигтгээтэй цамц дэгжин харагдуулна. Дэгжин төрх нь бодит байдлаас бага ч болов туранхай харагдуулдаг учраас сонгоод үзэхэд гэмгүй шүү.