05.22

“Уран үйлчин” уралдааны Улаанбаатар хот дахь бүртгэл эхэллээ


 “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас “Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг санаачлан зохион байгуулж эхэлсэн билээ.  Энэ уралдаан нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн уран үйлчдийг бүхэлд нь хамруулж, авьяас чадвараар нь өрсөлдүүлэн, цаашлаад үнэлэмжийг нь дээшлүүлэх зорилготой. Хэдийнэ гурван аймгийн уран үйлчдийн чансааг сориод амжсан юм. Тэгвэл тус уралдааны Улаанбаатар хот дахь бүртгэл эхэлжээ. Энэ талаар “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, “Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг "Дүүрэг тус бүрт бүртгэл явуулна. Анкет, иргэний үнэмлэхний хуулбар байхад л хангалттай. 88109179, 99910193 дугаар болон фэйсбүүк дэх “Uran uilchin ulsiin uraldaan” пэйж хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Оролцогчдод ямар нэг шалгуур огт байхгүй. Энэ уралдаанд монгол хувцас оёдог бүх хүн нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр оролцож болно" хэмээн ярьжээ.