Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гартаам чулууны илэрц олдож, олон иргэд тухайн газрыг зорьж ухаж төнхөн, урагш нь хил гаргаж эхэлжээ.
Одоогоор гартаам чулууг урд хөрш рүү нэг уутыг нь 40 гаруй мянган төгрөгөөр гаргадаг бөгөөд чулууны гарц сайн байгаа учраас иргэд ийнхүү ухаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Сумын иргэд нь мэдээгүй байхад нийслэлээс хүртэл машин дүүрэн хүн очиж, газрыг хууль бусаар ухаж байгаатай тэмцэхээр Засаг дарга болон цагдаа нар арга хэмжээ авч, очсон иргэдийг хөөн, харуул хамгаалалт тавьсан байгаа гэнэ.