Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтоны дүү 33 настай Пиппа Миддлтон 41 настай саятан Жэймс Мэттьюзтэй өчигдөр хуримаа хийсэн байна. Жэймс өнгөрсөн оны зургаадугаар сард Пиппад гэрлэх санал тавьсан байна. Бие биеэ таньдаг болоод 10 гаруй жил өнгөрч байгаа ч тэдний хайрын түүх эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү хуримаа хийсэн байна.