05.30

Ирэх амралтын өдөр ”Сакурагийн цэцэрлэг”-т саатаарай

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын “Сакурагийн цэцэрлэг” ирэх зургадугаар сарын 3, 4-нд дэлгэрэхнээ. Ж.Пуччиний алдарт “Чио Чио Сан” дуурийг театрын тайзнаа 147 дахь тоглолтоороо 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тодруулбал, Дуурийг анх 1967 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тоглож байжээ. Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг энэ бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй. Дорнийн үзэсгэлэнт бүсгүйн хашийн  тунгалаг царай эрвээхэй хоёр нүдэнд  сэтгэл  алдан  хөтлөгдөх Америкийн  тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг, энэхүү дуурь нь  1904 оны хоёрдугаар сарын 17-нд Италийн Милан хотод  тоглогджээ. Харин Монголын тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр анх энэ дуурийг тоглосон түүхтэй. Тэгвэл энэ жил “Чио Чио Сан” дуурийн Монголын тайзнаа тоглож эхэлсний 50 жилийн ой тохиож байна. 

Монголд тавигдсан хамгийн анхны Итали дуурь болох “Эрвээхэй хатан” хэмээн хэлэгддэг уг дуурийг Ардын жүжигчин, Төрийн шагналт Э.Оюун монгол хэлнээ хөрвүүлж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаачаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Дамдинсүрэн,  зураачаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Гаваа нар ажиллаж байжээ. 

 “Эрвээхий хатан”-ы анхны дүрийг Гавьяат жүжигчин Ж М.Найдалмаа, Пинкертон- Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Сузуки- Б.Дариймаа нар бүтээсэн байна. 

Ирэх амралтын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт очиж, “Сакурагийн цэцэрлэг”-т саатаарай.