05.05

Сэжигтэн цагдаагийн байранд амиа хорложээ

Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан этгээд Төв аймгийн цагдаагийн газрын байранд өнгөрсөн шөнө амиа хорлосон хэрэг гарчээ. Амиа хорлосон этгээд А нь тус аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мал хулгайлсан хэргээр шалгагдаж байсан байна. Одоогийн байдлаар ЦЕГ-ын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын албанаас уг хэрэг дээр ажиллахаар явсан бөгөөд хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна.