Сүүлийн үед Азид төдийгүй дэлхийд алдартай k-поп оддыг тойрсон шуугиан тасрахаа болилоо. Хамгийн сүүлд л гэхэд БНСУ-ын алдарт к-поп хамтлагийн нэг "Big bang"-ийн гишүүн T.O.P хар тамхины хэрэгт орооцолджээ. Түүний өчигдөр буюу зургаадугаар сарын 1-нд хар тамхины хэрэгт буруутгасан байна. Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрөгч 10 дугаар сард T.O.P өөрийн танил бэлтгэгч /дуучин болохоор бэлтгэгдэж буй/ эмэгтэйн хамт Сөүл дахь өөрийн гэртээ марихуан татсан нь тогтоогджээ. Улмаар T.O.P-ын үснээс сорил авахад түүнийг марихуан татдаг байсан гэж гарсан гэнэ. Энэ нь түүнийг өнгөрсөн 10 дугаар сард марихуан татсаныг баталсан хэдий ч байнгын хэрэглэдэг байсан эсэх нь хараахан тодорхойгүй юм. Дуучин залуу энэ тухайд "Би зөвхөн электрон тамхи татдаг, энийг марихуан байсан гэж мэдээгүй" гэсэн бол түүний агентлаг болох "YG Entertainment"-аас түүнийг марихуан татсаныг хүлээн зөвшөөрч, уучлал эрсэн мэдэгдэл хийсэн юм. Марихуаны хэрэглээ БНСУ-д хууль бус байдаг. Ямартай ч Т.O.P энэ оны хоёрдугаар сард цэрэгт элсэж, одоогоор алба хааж байгаа юм.