Арьсны цэвэрлэгээ, ялангуяа нүүр, хүзүүнийхээ арьсыг зөв цэвэрлэх нь үрчлээтэхээс сэргийлэх хамгийн шилдэг аргад тооцогддог. Таны нүүрээ өдөрт хэдэн удаа, юугаар, яаж цэвэрлэхээ арьсныхаа төрлөөс хамаараад өөр өөр байдаг. Харин нүүрээ угаахдаа доорхи дарааллыг баримталж заншаарай.
1. Усаар угаалгүй,сүүн шингэнээр бүх будгийг арилгана.
2. Будгаа арилгасны дараа шингэн саван, хөөс, гелээр угаана. Үүнийг хийхдээ тусгай парлон, хөвсгөр зөөлөн угаагч, салфеткаар цэвэрлэх нь илүү үр дүнтэй.
3. Нүүрээ угаатал арьс гуужвал “скраб”-аар (элстэй цэвэрлэгчээр) цэвэрлэж үхсэн арьсаа унагаарай. Үүнийг өдөр бүр хийж болохгүй, учир нь арьс харлаж, сэвхтэх аюултай.
4. Нүүр, хүзүүгээ халуун, хүйтэн усаар ээлжлэн булхах хэрэгтэй. Ингэхэд арьсны цусан хангамж сайжирч арьсны өнгө сэргэнэ. Харин эмзэг арьстай, улаан хацар, хамартай хүмүүст үүнийг хориглодог.
5. Нүүрний гол хэсгээс гадагш чиглүүлсэн хөнгөн иллэг хийнгээ алчуураар зөөлөн дарж хатаана. Нүүр, гарын зөөлөн даавуун алчуур байх шаардлагатай.
6. Сайн унтаж амрах нь нэн чухал.