06.05

Тэмкагийнх бүл нэмлээ


Жүжигчин Тэмка, Нарансолонго нар бүл нэмэх гэж байгаа тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл жүжигчин Г.Нарансолонго амралтын өдрөөр амаржиж, охинтой болжээ. Энэ талаар Тэмка өөрийн цахим хуудаснаа "Орчлонд орь дуу хадаан охин үр минь мэндэллээ. Хайрт ханьдаа баярлалаа. Амьдрал ямар сайхан юм бэ" хэмээн бичиж аз жаргалаа хуваалцсан юм.