ууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг ажлаас нь чөлөөлөөд байсан. Тэгвэл ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар Гэмт хэрэгтэй тэмцэх хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир нарыг тус тус томилсон байна.Үүнээс гадна дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар хурандаа Ж.Буянбатыг томилжээ.