06.07

”Би чадна” нэвтрүүлгийн хөтлөгч Дооёо


"ДОЗ плас" энтертайнментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэнгийн 23 жилийн тэртээх зургийг түүний гэргий Зулаа дэлгэсэн байна. Өдгөөгөөс 23 жилийн өмнөх залуухан хөтлөгч Дооёо. Тэрбээр "Би чадна" нэвтрүүлгийн хөтлөгч байсан юм. Түүний гэргий жүжигчин А.Мөнгөнзул буюу Зулаа "Монголын хамгийн анхны энтертайнмэнт (МҮОНТВ) "Би Чадна " нэвтрүүлгийн хөтлөгчөөр одоогоос 23 жилийн өмнө миний нөхөр ажиллаж байлаа. Бас л жаахан байсан даа. Тухайн үед сэтгүүлч Г.Золжаргал ах хөтлөгч хүүгийн хувцсыг солих хэрэгтэй байна гэж ярилцаж байсныг бодвол нөхөр маань тааруу хувцастай байсан бололтой хэхэ. Тухайн үедээ супер хит нэвтрүүлэг, Дoоёо маань бүр од оо од ккк. Энэ үед л нөхөртөйгөө танилцаад гэр бүл болсон доо" хэмээн дурсамжаа хуваалцжээ.