06.07

А.Баярцэцэг “Америкийн эх дэлхийн мисс”-ийг шүүнэ

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сард болох  “Америкийн эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнийг А.Баярцэцэг шүүхээр болжээ. Тэрбээр "Монголчууд Америкийн миссийг шүүнэ. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо наймдугаар сарын 2-6-нд зохион байгуулагдах "Америкийн эх дэлхийн мисс" тэмцээний шүүгчээр уригдлаа. Муж болгоноос нийлээд 50 мисс титмийн төлөө өрсөлдөх юм байна" хэмээн цахим хуудаснаа мэдээлжээ. Сонирхуулахад “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээний шүүгчээр нийт 14 хүн ажиллах юм байна.