06.08

Гар утсаа ашиглан тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой


Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч  ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар  төлөгдөх юм. 

Алхам: 

    Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар 
    QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд 
    Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болно 
    Төлбөр төлөх гэсэн дээр дархад 
    Нэвтрэх нэр болон Нууц үг асууна. Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ. 
    Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно.