Модель Кендалл Женнер өөрийн "Instagram" хуудсаараа дамжуулан "Adidas" брэндтэй хамтран ажиллахаа мэдэгджээ. Тэрбээр "Adidas"-ын нүүр царай болсноор тус брэндийн шинэ сурталчилгаанд гол дүр гүйцэтгэж, брэндийг төлөөлсөн уулзалт хийх юм. Түүнчлэн өдөр тутамдаа "Adidas" брэндийн хувцсаар гоёх гэнэ.