06.09

Өнөөдөр болох үйл явдлууд

 

УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт МУБИС-ийн А байранд өсвөр насны 5000 сурагчид дунд зохион байгуулсан “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ” хөтөлбөрийн тайлангийн уулзалт болно.

12.00 цагт Өргөө амаржих газарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид Хонхны баяр 8 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлах арга хэмжээ болно.

12.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд “ТОСК-999” хотхоны шав тавих ёслол болно. Утас 91994422

“Монгол ньюс мэдээллийн” төвд

11.00 цагт Монголын телевизүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Бурхан багшийн Их дүйчэн өдөрт зориулсан “Сэтгэл ариусахуй” баярын хүрээнд

06.00-19.00 цагт Гантантэгчинлэн хийдэд Тахил өргөх ёслол болно.

17.00-18.00 цагт Гандан-Сүхбаатарын талбай чиглэлд хүндэтгэлийн жагсаал алхана.

18.00-20.30 цагт Сүхбаатарын талбайд “Сэтгэл ариусахуй” шашин, урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ болно.