06.09

Месси ”Барса”-тай гэрээгээ сунгана

Лионель Месси багийнхаа удирдлагуудтай гэрээгээ сунгах урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Одоогийн хүчин төгөлдөр гэрээ дараа жилийн зургаадугаар сард дуусгавар болох бөгөөд шинэ гэрээг 2022 оныг дуустал хийхээр төлөвлөжээ. Шинэ гэрээг "3+1" нөхцлөөр хийх бөгөөд аргентин тоглогчийг өөр багууд авахыг санаархвал "Барса"-д өгөх нөхөн төлбөрийн хэмжээг 250 саяас 400 сая евро болгон өсгөж байгаа гэнэ.