Ятгын хатан хаан хэмээн нэрлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ходоодны хорт хавдрын улмаас хүндээр өвдөж биеийн байдал нь хүнд байгаа аж. Түүний энэ өвчнийг анагаахын тулд БНСУ-д цаг алдалгүй богино хугацаанд яаралтай мэс засалд оруулах шаардлагатай болоод байгаа юм. Түүний БНСУ-д хийлгэх мэс засал болон эмчилгээний зардал 100 мянган ам.доллар буюу 240 сая төгрөг болж байгаа тул найз нөхөд, хамтран ажилладаг уран бүтээлчид нь “Хатан ятгын эгшиглэн тасрашгүй” сайн үйлсийн аяныг санаачилжээ.
“Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нь монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэглэгээг зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ховор авьяаслаг уран бүтээлч юм. Ятгачин бүсгүйд хандивын гараа сунгаж сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсвэл ХААН банкны 5107037626 Ч.Мөнх-Эрдэнэ нэрээр түүнд хандив өргөж болох нь ээ.
_500x500_700.jpg)