06.13

Д.Болд: Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээр урлаг соёлын оддыг худалдагдлаа гэх мэдээлэл сошиал орчинд тархаад байгаа билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд тайлбар хийжээ. Тэрбээр “Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн. Эхлээд араажав сонсдог байсан бол өнөөдөр фэйсбүүк дээр пост хийгээд сууж байна. Өмнө нь Элбэгдоржийг дэмжиж байсан, өнөөдөр Энхболдыг дэмжиж байгаа. Энэ бол жирийн нэгэн сонгууль. Дайн биш. Нэг хүнийг дэмжлээ гээд урлагийнханийг худалдагдсан гэж шуугиан дэгдээж байгааг өрсөлдөгч талын хорсол байх гэж бодож байна. Энэ эрх чөлөөг ардчилсан хувьсгал намайг 12 настай байхад авчирсан. Тэгхээр би 12 наснаасаа эрх чөлөөт сонголтоо хийж амьдарчээ. Энэ сонголтыг минь нэг нам худалдагдсанд тооцож байгаад гүнээ харамсаж байна. Урлаг соёлынхон өдөр бүр сонгууль шиг өрсөлдөж тайзан дээр гардаг болохоор Х.Баттулга та сонголтыг минь бүү доромжил. Би Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Учир нь энэ миний хувьд ялалт гэж үзлээ. Дайн бус хөгжил! Хагарал бус нэгдэл!” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.