06.13

Нулимстай нүдийг нь арч

Нулимстай нүдийг нь арч
Нурууг нь илбэн тайвшруул

Гомдоллосон үгийг нь сонс
Гоё байна гэж үргэлж магт

Хашгирч хэлсэн ч үгийг нь сонс
Хайртай шүү гэж үргэлж хэл

Уцаартай хэлсэн ч үгийг нь сонс
Ухаантай шүү гэж үргэлж урамшуул

Цаг гарган сэтгэлээсээ ярилц
Цаашдаа хэрхэхээ хамтдаа зөвлөлд

Хаяахан хөлийг нь атгаж эрхлүүл
Халуухан шүү гэж үргэлж сануул

Ажилдаа түүртсэн ч ханиа бүү орхигдуул
Амжилтанд шунасан ч хайрлахаа бүү хойшлуул

Гадуур хамт алхахдаа гараас нь хөтөл
Ганцхан зайрмаг аваад хувааж идэхдээ хөгжилд

Олны дэргэд түүнийг онцгой гэж магт
Огт гэмгүй мөртлөө зэмлүүлэхдээ хошигно

Бусдын дэргэд түүний буруу байсан ч дэмж
Буруу хараад зугтмаар, ичмээр байсан ч өмгөөл

Эгдүүтэй харагдсан үед нь шуудхан очоод тэвэр
Эрчүүдтэй хардах үедээ өгзөг дээр нь алгад

Амьдралын төлөө зүтгэхдээ амрагаа бүү ганцаардуул
Аз жаргалын тухай бодохдоо уруул дээр нь үнс ;)

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.06.01-нд