Холливудын жүжигчин Жессика Честейн загвар зохион бүтээгч Жан Лука Пасси ди Препозуло нар хуримаа хийжээ. Тэд хуримын ёслолоо Италийн Тревизо хэмээх нам гүмхэн хотод гэр бүлийн хүрээнд хйисэн аж. Хосын хуриманд Эмили Блант, Энн Хэтэуэй нар зочноор уригдсан гэнэ. Ийнхүү өдгөө 40 настай Жессика, 34 настай Жан Лука нар тун чиг нууцлаг хурим хийж, гэр бүл болжээ.