Загвар өмсөгч Миранда Керр өглөө бүр дагаж мөрддөг гоо сайхны дэглэм болон хэрэглэдэг арьс арчилгааны талаарх зөвлөгөөг хуваалцаж байна. Энэ дэглэмд өдөр бүр 15 минутаас ихгүй хугацаа зарцуулагддаг.
Өглөөг лемонтой бүлээн устай угтаарай
“Би өглөө бүр нэг аяга бүлээн усанд тал лемоны зүсэм хийж уудаг. Лемонтой бүлээн ус хоол боловсруулахад туслан өдрийг амрааж өнгөрүүлдэг. Лемон маш шүлтлэг, С витамин ихтэй, эрүүл мэнд болон эмчилгээнд тустай.
Шүршүүрт орох ба биеээ сойздох
Шүршүүрт орохоос өмнө биеээ хуурайгаар нь сойздох нь өдөр тутмын дэглэмийн салшгүй хэсэг. Тойрог маягаар сойздох нь үхсэн арьсыг гуужуулж, арьсыг бүхэлд нь тэгш гөлгөр болгоход туслана. Би хөлийн улнаас эхлэн гуя хүртлэх хэсгийг хурдтайгаар ширүүн үрдэг.
Би шүршүүрт орохдоо нүүр болон биеээ цугт нь цэвэрлэдэг. Нүүрээ цэвэрлэхдээ Кора органикийн хөөсөн цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэдэг. Энэхүү цэвэрлэгч нь зөөлөн, савангүй. Хөөсөн цэвэрлэгчийн найрлага арьсны бохирдлыг зөөлөн цэвэрлэдэг.
Алое, ногоон цай болон зандан модны найрлагатай бүтээгдэхүүн нь арьсыг цэвэрлэх үедээ гэмтээхгүйгээр сэрүүн мэдрэмж төрүүлэх ба хэзээ ч хуурайшиж таталдахгүй.
Дараа нь Кора органикийн биеийн шингэн савангаар бие угаагч порлоныг хөөсрүүлэн бүх биеээ угаадаг.
Шүршүүрт орсны дараа
“Өдрийн турш арьсаа чийглэг байлгахын тулд гар цүнхэндээ чийгшүүлэгч авч явдаг ба сэргээх шаардлага гарвал бага зэрэг чийгшүүлэгч цацдаг”
Үс арчилгаа
“Үсээ орой угаадаг. Ингэснээр бүхэл оройн турш өөрөөр нь хатаана. Өглөө хэлбэрт оруулж засахад хялбар байдаг. ” Үсний үзүүр эсвэл уг хэсгийн аль нэгийг онцгойлон янзалдаг, эмэгтэйлэг сайхан харагдахын тулд аль алинд нь бага зэрэг цаг зарцуулах хэрэгтэй. Байгалийн гаралтай үсээр хийсэн үсний сойз ашигладаг. Энэ нь гялалзсан зөөлөн болгодог.
Нүүр будалт
Кора органикийн эрүүл мэндэд тустай өдрийн тос, суурь хэрэглэдэг. Энэ нь бүхэлдээ хэрэглэхэд амархан, хурдан. Хуруугаа халааж байгаад будгаа түрхэх нь тосыг арьсанд чинь хайлж шингэж өөгүй харагдахад туслана.
Нүдний хувьд сормуус, хөмсөгөө будсанаар дуусгадаг. “Нүд бол нүүрний хамгийн чухал хэсэг”. Би сормуусны будгаа хоёроос гурав давхарладаг.
“Хамгийн сүүлд уруулаа будсанаар миний будалт дуусдаг. Хэрэв натурал харагдахыг хүсвэл уруулын бальзам түрхдэг.
Гадуур гарахдаа ногоон жүүс
“Ногоон жүүсэнд ордог орц найрлагууд нь амьд бөгөөд таны цусны эргэлтэнд шууд нөлөө үзүүлдэг. Ногоон жүүсэнд их хэмжээний витаминууд агуулагддаг ба арьсыг тунгалаг, нүдийг тань хурц байхад тус болно.”