“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт ижил хүйстэн гэдгээ зарлаж, эмэгтэй хүнтэй болзох болсон билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй Британийн “ELLE” сэтгүүлд энэхүү харилцааныхаа тухай ярьсан байна. Тэрбээр "Би найз охиндоо үнэхээр хайртай. Тэр минь надаас болж хэвлэлийнхэн, олон нийтийн сүлжээгээр их доромжлуулсан. Энэ бүхэн хэзээ дуусахыг мэдэхгүй ч гэлээ эцсээ хүртэл түүнийхээ гарыг атгасаар байх болно.
Үсээ тайрч, том жинс өмслөө гээд би эрэгтэй болчихгүй. Энэ харилцаанд би нэгдүгээр хүн болохыг хүсэхгүй байна. Бид харилцан нэг нэгэндээ таалагддаг харилцааг бий болгохоор хичээж явна" хэмээн ярьжээ.