05.05

11 настай хүү газраас асаагуур олсон гэж мэдүүлжээ

Богд уулын энгэрт санамсар болгоомжгүйгээс болж хээр хаягдсан гал асаагуурыг асааж тоглосны улмаас найман га газрыг шатаасан 11 настай хүүд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Хүү газраас асаагуур олж түүнийг асаагаад гар нь халахаар хаячихсан гэдгээ аав, ээждээ ярьжээ. Хүүгийн хувьд шоконд орсон бөгөөд аав, ээж нь ч айсан байдлаасаа гарч чадахгүй байгаа талаар аав нь өгүүлэв.

Тэрбээр “Миний гал асаагуур машинд байсан. Хүү газраас олсон гэдгээ хэлсэн. Гал асаад удаагүй байхад би өөр хэсэг машинтай хүмүүстэй унтраах гээд чадаагүй. Салхитай байсан болохоор гал хурдан тархаж, хүчээ авсан. Дөрвөн машинтай хүн ирээд унтраалцах гэсэн ч хүчрээгүй юм. Миний хүү санаатай биш санамсаргүй гал алдсан. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ явахдаа анхаарал халамжаа сайн тавьж баймаар юм байна. Гал гэдэг үнэхээр аймаар зүйл байдаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ” хэмээн ярьжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/61209.shtml#sthash.bjJCz14N.dpuf