ХОНЬ - (3/21-4/19)
Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна.
ИХЭР - (5/21-6/21)
Хүний дотоод нөөц, хүч чадал идэвхижинэ. Ажил шинээр эхлүүлэх, аян замд гарах, хариуцлага хүлээх, бусдыг манлайлах, санал санаачлага гаргахад сайн. Уулзалт гэрээ хэлцлээс ашиг олно. Хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулахад ээлтэй.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Үйл явдлууд хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж арай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдөө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.
АРСЛАН - (7/23-8/22)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлөв байдал сайжирна.
ОХИН - (8/23-9/22)
Ямар ч ажилд тууштай байвал амжилтанд хүрнэ. Хэт их унтвал бие сулбайна. Аян замд гарах, бичиг баримтанд гарын үсэг зурах, эрдэм номд шамдан суралцахад ээлтэй. Дотоод мөн чанарын тусгалыг орчноосоо харна.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр таны бусдад хандах хандлага олон зүйлийг тодорхойлох болохоор хүмүүстэй аятай зөв харьцаарай. Таны ажил төрлийн дэвжилт, гэр бүлийн тогтвортой байдал, ажил хэргийн нэр хүнд гээд чухал гэсэн бүхэн танаас хамаарна. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй. Үдээс хойш санхүүгийн нэмэлт эх үүсвэрээс орлого орно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Тиймээс та өдөр тутмын ажлаа дуусгаад гэр лүүгээ яарна. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.
НУМ - (11/22-12/21)
Аливаа чухал ажлыг хойш тавь, яарч шийдвэр гаргах, гэрээ хэлцэл хийхээс зайлсхий. Бусадтай харьцах, харилцан ойлголцох, өөрийгөө зөв таниулахад тустай. Ирээдүйгээ төлөвлө, сэтгэл санааны тогтворт байдлаа хадгалахад анхаар. Шинэ хувцас чимэг, эд зүйл худалдаж авахад тааламжтай.
МАТАР - (12/22-1/19)
Хүний дотоод нөөц, хүч чадал идэвхижинэ. Ажил шинээр эхлүүлэх, аян замд гарах, хариуцлага хүлээх, бусдыг манлайлах, санал санаачлага гаргахад сайн. Уулзалт гэрээ хэлцлээс ашиг олно. Хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулахад ээлтэй.
БУМБА - (1/20-2/18)
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой.
ЗАГАС - (2/19-3/20)
Идэвхитэй байх өдөр. Нэгэн хэвийн уйтгартай ажил таны урам зоригийг мохоох тул тийм ажлаас зайлсхий. Романтик болзоонд явахад тохиромжтой. Хайртай хүн тань ямар нэгэн шалтгаанаар таниас хол оршиж байгаа бол түүнтэйгээ харилцаж, сэтгэлээ илэрхийлэх арга замыг эрэлхийл. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө.